Wednesday, December 16, 2009

ЗООС БАНКИНД 100 ТЭРБУМЫГ “БОНД” ГАРГАЖ ӨГНӨ.



Зоос банкийг дампууруулалгүй, төр мэдэлдээ авч үлдсэний төлөө 80-аад тэрбум төгрөгийн зардал гаргах хэрэгтэй гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж мэдэгдэж байсан. Гэвч энэ тоо өссөн байна. Төрийн банкны санхүүгийн байдлыг сайжруулахын тулд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийе, гэхдээ ийм мөнгө байхгүй болохоор ЗГ бонд гаргах замаар энэ мөнгийг босгоё гэсэн саналаа парламентад танилцуулсан. Гэвч Засгийн газрын энэ саналд УИх тийм ч нааштай хандахгүй байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед ЗГ, Монгол банк гишүүдийн шүүмжлэлд дарагдсан. Тухайлбал гишүүн Ганхуяг “төр хадгалам

CREATIVE компанийн MediaBook


Creative компани ZII дээрээ тулгуурлан MediaBook хэмээх Э-Ном уншигчийг олны хүртээл болгоход бэлэн болоод байнаа. Энэхүү ном уншигч нь видео, зураг, текстээс гадна олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэх чадвартай. Хамгийн гол нь дэлгэц нь өнгөт бас даралт мэдрэгчтэй учир дэлгэцээрээ удирдах боломжтой.

МӨРГӨЛДӨӨН ШИРҮҮСЧ БАЙГААГ АНХААРУУЛАВ.


  1. ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Афганистанд "Талибан" хөдөлгөөнийхөн болон "Аль-Каида" бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч байна гэж Кабул хотод очсон АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга адмирал Майкл Маллен анхааруулжээ. "Афганы талибууд, "Аль-Каида" бүлэглэл болон хөрш Пакистанд орогнож буй бусад хэт даврагч бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч буйд би гүнээ сэтгэл зовиносоор байна" гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.  "Аль-Каида"-гийн толгойлогч Усама бен Ладен болон түүний "баруун гар" болох Айман аз-Завахири нарыг устгах юмуу баривчлахыг аль хэр чухал хэмээн үзэж байна гэж Малленаас асуужээ. "Аль-Каида" бүлэглэл болон түүний хамсаатнуудыг оргонох газаргүй болгож, Афганистаныг ирээдүйд тийм газар болгохгүй байх явдлыг баталгаажуулах нь манай стратегийн хамгийн гол зорилго юм. Усама бен Ладен болон  Айман аз-Завахири, тэдний хамсаатнуудыг баривчлах юмуу устгах нь үүний нэг хэсэг мөн нь маргаангүй" гэж штабуудын дарга нарын хорооны тэргүүн тэмдэглэжээ. Тэр Кабул хотод Афганистаны Үндэсний батлан хамгаалахын сайд Абдул Вардак, Дотоод хэргийн сайд Мохамад Атмар нартай уулзсан байна. Төв Азийн энэ оронд одоо байгаа америкийн 68 мянган цэргийн албан хаагч дээр нэмж,  хагас жилийн хугацаанд бас 30 мянган цэрэг илгээхээр заасан Афганистанд Вашингтоны Засгийн газрын баримталж буй шинэ стратегийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг хэлэлцжээ. Нэмэлт 30 мянган цэргийн эхний хэсэг цэргийн албан хаагч энэ долоо хоногт Афганистан руу явна гэж Маллен хэлсэн байна.