
Зоос банкийг дампууруулалгүй, төр мэдэлдээ авч үлдсэний төлөө 80-аад тэрбум төгрөгийн зардал гаргах хэрэгтэй гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж мэдэгдэж байсан. Гэвч энэ тоо өссөн байна. Төрийн банкны санхүүгийн байдлыг сайжруулахын тулд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийе, гэхдээ ийм мөнгө байхгүй болохоор ЗГ бонд гаргах замаар энэ мөнгийг босгоё гэсэн саналаа парламентад танилцуулсан. Гэвч Засгийн газрын энэ саналд УИх тийм ч нааштай хандахгүй байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед ЗГ, Монгол банк гишүүдийн шүүмжлэлд дарагдсан. Тухайлбал гишүүн Ганхуяг “төр хадгалам