Monday, November 16, 2009

Залуусдаа л гэж хэлэхэд:Бүсгүйчүүдэд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Эмэгтэй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлмээр байна уу? Тэдний сонирхолыг татмаар байна уу? Тэгвэл дараах зүйлс танд хэрэгтэй мэдээлэл болж чадах байх. Хачирхалтай ч гэсэн үнэн зүйлүүд учир амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.
Хана дээр чинь юу байдаг вэ?
Магадгүй саяхан танилцсан бүсгүй тань танай гэрт очвол эсвэл таны оффист хэн нэгэн бүсгүй ирвэл мэдээж тэнд байгаа орчин тэдэнд таны талаар ихийг хэлээд өгнө. Магадгүй яриа эхлэх боломжийг олгох байх. Тэгэхээр тэд хамгийн түрүүнд нэг зүйлийг анхаардаг нь хана дээр тань байгаа зүйлс юм. Хана дээрээ ямар нэг сонирхолтой зүйлсийг тавь. Гэхдээ хэн нэгэн жүжигчин, дуучны зураг хөргийг битгий тавиарай. Энэ нь тэдэнд таны талаар сонин сэтгэгдэл төрөхөд хүргэнэ. Түүний оронд түүний сонирхолыг татах ямар нэг баримал, уран зураг байвал тохиромжтой.
Айдас?
Бүсгүйчүүл зоригтой эрчүүдэд дуртай. Аятайхан бүсгүйг харахдаа эрчүүд дотроо бага зэрэг айж түүнээсээ болоод тэдэнтэй харилцах боломжоо алддаг. Гэтэл үнэндээ бүсгүйчүүд эрчүүдийг эхлэн ямар нэг үйлдэл хийхийг хүлээдэг. Харин таныг ямар нэг үйлдэл хийхгүй бол хулчгар хэмээн боддог. Тэгэхээр айдсаа хаяад түүндээр оч.
Хэзээд бүсгүйчүүлийн талаар суралц
Эрэгтэй хүн эмэгтэй хүн болоогүй цагт хэзээ ч эмэгтэй хүнийг бүрэн ойлгохгүй гэдэг. Тэгэхээр үргэлжийн тэдний талаар суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Эхний алхам бол өөрийн сул, давуу талаа мэдэх. Ингэж байж та өөрийгөө юундээр анхаарах ёстойгоо мэднэ.
Итгэлтэй байх
Өөртөө итгэлтэй хүмүүс хэзээд дур булаам байдаг. Харин яаж итгэлтэй болох вэ? Бодибюлдингээр хичээллэ. Учир нь та өөрийн биендээ анхаарч, хүч чадалтай болсоноор өөртөө итгэлтэй болно. Гэхдээ тэмцээнд ордог хүмүүс шиг биетэй болох шаардлагагүй. Угаасаа ихэнх бүсгүйчүүл тийм зүйлд дургүй байдаг. Ердөө бага зэрэг л зүтгэл гаргах хэрэгтэй.
Хаана танилцах вэ?
Зөвхөн баар, клубуудад танилцдаг гэж үү? Үгүй ээ. Тэгвэл та хаа явсан газартаа танилцах бүсгүйгээ хайх хэрэгтэй. Супермаркет, парк, ер нь хаа ч болно. Эдгээр газрууд нь танд давуу талыг олгож чадна. Учир нь баар, клубуудад маш олон өрсөлдөгч нар байдаг.
Бүсгүйчүүлтэй танилцах хамгийн зөв арга
Эхэлж үйлдэл хий. Энэ бол хөдлөшгүй үнэн. Өмнө энэ тухай дурдсан байгаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс ихэнхдээ түрүүлж үйлдэл хийх нь ховор байдаг. Тэд үүнд бас нэг их дуртай биш. Харин түрүүлж үйлдэл хийдэг эрчүүдэд үнэхээр дуртай. Үнэндээ эрчүүд өөрсдийгөө зоригтой гэдэг ч таалагдсан бүсгүйдээрээ шууд очих зоригтой нь бага байдаг юм шүү.
Хүндэтгэл
Энэ  бол маш чухал. Эмэгтэй хүмүүс өөрийгөө хүндэлдэг, бусдаар хүндлүүлдэг эрчүүдэд дуртай. Тэгэхээр хамгийн түрүүнд та гэртээ, найз нөхдийнхөө дунд хүндтэй хүн бол. Бодоод үз, та нэг бүсгүйтэй танилцаад удаагүй ба найзуудтайгаа танилцуулах болно. Гэтэл таны нэг найз тань таныг үл хүндэлсэн байдалтай, тантай бүдүүлэг харьцаж байвал тухайн бүсгүй тань хэзээ ч таныг хүндлэхгүй. Мөн таны нэр хүнд шууд л унах нь тэр. Тэгэхээр хүндтэй хүн бол. Тэгээд түүнийгээ түүнд мэдрүүл.
Гайхалтай бүсгүйг өөртөө татмаар байна уу?
Гайхалтай бүсгүйг өөртөө татая гэвэл та өөрөө гайхалтай нэгэн болох хэрэгтэй. Гэхдээ энэ таны санхүүгийн чадавхи, ажлын тухай биш. Та заавал супер залуу байх албагүй. Харин танд гайхалтай хийж чаддаг нэг зүйл байх хэрэгтэй. Та түүнийгээ үнэхээр чадварлаг хийдэг бол тэгээд болоо. Энэ нь спорт ч байж болно шүү дээ.
Нийгмийн статус
Бүсгүйчүүл хүчтэй эрчүүдэд дуртай байдаг. Өөрөөр хэлбэл тэд дагалдагчидад бус удирдагчидад дуртай. Тийм ч учраас удирдагч эрчүүд дандаа аятайхан бүсгүйчүүлийг өөрийн болгож чаддаг аж. Та удирдагч байя гэвэл нийгэм дундаа нэртэй, хамт о
лноороо хүндлүүлдэг, хамт олон тань таны үгийг сонсдог байх нь чухал.
Ичимхий зан
Ичимхий зангаасаа болоод үйлдэл хийж чадахгүй байна уу? Хаа нэг газар очихооро найз нөхдөөсөө ичдэг үү? Тэгвэл дараагийн удаа аятайхан бүсгүй тааралдвал тэнд байгаа хүмүүсийг битгий анхаар. Ер хүн байхгүй байна гэж бод. Тэгээд тухайн бүсгүйгээ угийн таньдаг мэтээр бод. Ингэвэл та нэг их зовохгүйгээр яриа эхлүүлж чадах болно.
Сайн бүтээж чадахгүй бол сайн дууриа
Ойр тойронд тань байнга бүсгүйчүүлээр тойруулдаг, хүссэн бүсгүйтэйгээ танилцдаг залуу бий юу? Тэгвэл тэднийг дууриа. Тэд охидуудтай яаж ярьдаг вэ? Яаж харилцдаг вэ? Хэрвээ та өөрөө яахаа сайн мэдэхгүй бол зүгээр л сайн дууриа.
Бусдаас өөр бай
Бусад эрчүүдээс өөр бай. Энэ нь түүнийг татах хангалттай шалтгаан. Мөн романтик бай. Бүх эмэгтэйчүүд романтик зүйлсэд дуртай.
Шоколад
Шоколад өг. Хамт байхдаа өгвөл бүр зүгээр. Учир нь бүсгүйчүүл амттанд дуртай ба тэр дундаа шоколад сэтгэл хөдөлгөдөг тул түүний сэтгэл ихээр хөдлөх болно.

No comments:

Post a Comment