Sunday, November 15, 2009

Австралид аварга том мөсөн уул үзэгджээ


Австралид аварга том мөсөн уул үзэгджээ


Австралид Уэлсийн газар нутгийн хэмжээтэй тэнцэхүйц аварга том мөсөн уул ажиглагджээ. 700 орчим метр урт, хамгийн багадаа 300 метр зузаан, өргөнийг нь хэмжихэд хэцүү энэхүү мөсөн уул нь Номхон далай дахь Австралийн Макуаригийн арлын ойролцоо үзэгдсэн аж. Уг арал дээр судалгаа хийж байсан эрдэмтэд ийм гайхалтай зүйлийг өмнө нь харж байгаагүйгээ дурдсан байна.

Австралийн Антрактид судлалын салбарын эрдэмтэн Нил Яангийн хэлснээр аварга том мөсөн арал Шинэ Зиланд руу чиглэн хөвж байгаа юм. Харин замдаа олон жижиг мөсөн уул болон хагарч болох аж.

Энэ нь далайн хөлөг онгоцнуудад аюул учруулж болох юм. Мөн Н.Яангийн ярьснаар энэ мөсөн уул нь есөн жилийн өмнө Антрактидийн мөсөн гадаргаас салсан ихээхэн хэмжээний мөсний хэсэг байж болох аж. Хэрэв цаашид дэлхийн дулаарал нэмэгдсээр байвал энэнээс ч том мөсөн уул Антрактидийн мөснөөс салж хөвөх болно гэжээ.

Харин Английн нэр хүндтэй Бристол их сургуулийн эрдэмтэн Жонатан Бамбир Их энэхүү мөсөн уулыг Антрактидын мөснөөс салсан байж болно, гэхдээ цаг агаарын өөрчлөлтийн нөлөөнөөс болсон гэхэд арай эртдэнэ гэжээ.

No comments:

Post a Comment