Sunday, November 15, 2009

Ерєнхийлєгчийг “Киноны купоноор залилан хийж сонгогдсон” хэмээн Ардчилсан намынхан хүртэл дургүйцэх болжээ.

Монгол улс єдгєє дєрєв дэхь Ерєнхийлєгчєє сонгон ажиллуулж байна. Анх 1990 онд БНМАУ-ын АИХ-ын хуралдаанаас тухайн vед БНМАУ-ын АИХ-ын тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байсан Пунсалмаагийн Очирбатыг Монгол улсын анхны Ерєнхийлєгчєєр сонгож байсан юм. Улмаар 1993 онд тэрээр шинээр мєрдєгдєж эхэлсэн vндсэн хуулийн дагуу бvх ард тvмнээс сонгогдож байв. Vvнээс хойш Н.Багабанди, Н.Энхбаяр гээд хоёр ч Ерєнхийлєгч тvvнийн халааг авч, тєрийн тэргvvний нэр хvндтэй, хариуцлагатай албыг хашсан юм. Дєрєв дэхь Ерєнхийлєгч нь 2009 оны сонгуульд ялалт байгуулсан эрхэм
Цахиагийн Элбэгдорж. Ємнєх бvх л Ерєнхийлєгчдєд амжилт, ололт, хийж, бvтээсэн vйлс олон байсан нь эргэлзээгvй. Гэвч П.Очирбатын санаачилж, эхлvvлсэн “Алт” хєтєлбєрийн балаг одоо ч байгаль орчинд хор нєлєєгєє єгч байна, Н.Энхбаяр албан тушаал, авлигын нэр бvхий хэргvvдэд нэр нь орооцолдсон, тэр бvv хэл хийгvй гэгдэх Н.Багабанди хvртэл Ерєнхий сайд томилох асуудлыг єєрийн эрх ашигтай холбон гацааж байсан гээд тэдний алдаа, сєрєг шийдлvvдийг ч Монголчууд хэвлэл, мэдээллийн хуудаснаас хангалттай уншиж мэдсэн буй за. Тэгэхдээ арай ч Ц.Элбэгдорж шиг сонгуулийнхаа кампанит ажилд оролцсон нєхдєє хvртэл хуурч, хэл амтай албан ажлаа эхэлж байсан тохиолдол vгvй.Єдгєє сонгуулийн сурталчилгааны vеэр ярьж, амлаж байснаасаа тэс єєр байр суурь баримталж, овоо тахиж, гадаадаар зугаалах болсон Ерєнхийлєгч маань сонгуулийн vеэр хамтарч ажилласан залуус, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, 7 дугаар сарын 1-ний vймээний улмаас амь vрэгдсэн хvмvvсийн ар гэрийнхэн гээд бишгvй олон хvнийг єєрийнх нь хэлдгээр “хошгоруулж” орхисон нь нууц биш.Тvvнд залилуулсан нєхєд ч одоо тэдэнд нэгэнт олдохоо єнгєрсєн Ерєнхийлєгчийг бус АН-ыг л єдєр шєнєгvй эргvvлдэх болсон аж.

Єдєр болгон гэрээ, тєлбєр нэхсэн баримт барьж ирэх хvмvvс, зовлон, жаргалаа ярьж, амиа алдсан хvvгийн минь хэрэг vнэн зєвєєр шийдэгдэх найдвар байна уу хэмээн сураглах ядарсан эхчvvд, Ц.Элбэгдорж ах миний тєлєє саналаа єгч луйврын улсаа єєрчилчихєєд “Луйврын хот” киногоо vнэгvй vзээрэй гэсэн ш дээ хэмээн купон барьж ирэх оюутан, сурагчдаас АН-ын удирдлага, хэрэг эрхлэх газрынхан vнэхээр залхаж буй аж.Тэр ч бvv хэл “Энэ киноны купоноор залилан хийж сонгогдсон нєхрєєс болж намын нэр хvнд шалдаа бууж байна шvv.Ядаж байхад намын суурь дэмжигчид болсон залуусын итгэлийг ч алдаж байх шиг байна.Энэ нєхдєєс нь одоо яаж нэг яс салья даа. Тэгж байгаад эрхбиш ядарч, залхах байлгvй л гэж найдахаас” хэмээн єєр хоорондоо ярилцах болжээ. Харин 7 сарын нэгэнд амь нас, эрvvл мэндээрээ хохирсон иргэд, тэдний гэр бvл, сурталчилгааг нь нийтэлж, нэвтрvvлж асан хэвлэлийнхэн, киноны купон барин “Бас л хошгоруулж байжээ” хэмээн ярилцах 100 гаруй мянган залуус эрхэм Ерєнхийлєгчийг Монгол улсын иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээгээ зєрчсєнийх нь тєлєє хуулийн байгууллагад гомдол гаргахгvй л болов уу? Учир нь “шударга ёсыг тогтоох” эрхэм зорилготой Ерєнхийлєгч маань одоо бvх шатны шvvгчдийг томилох эрхтэй болсон билээ.

No comments:

Post a Comment