Sunday, November 15, 2009

Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч


Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч


  Английн шигшээ болон "Манчестер Юнайтед" клубын төвийн хамгаалагч Рио Фердинанд 1978 оны энэ өдөр Лондонд төржээ.

Рио Английн шигшээ багийн төлөө нийт 70 тоглолтод талбайд гарч, гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон өнөө үеийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг. 2000 онд Рио "Вест Хэм"-ээс "Лидс Юнайтед"-д 18 сая фунтээр ирж дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагчаар тодорч байв.

Үүний дараа 2002 онд "МанЮ"-д 30 сая фунтээр ирсэн нь тухайн үед энэ клубын наймааны дээд үзүүлэлт байсан юм. Энэ ондоо "Юнайтед" премьер лигийн аварга болсон. Үүнээс хойш 2007, 2008 онуудад дараалан аваргалж, 2008 онд Аваргуудын лигт тэргүүлсэн. Рио Фердинанд эхнэр, хоёр хүүтэй.

No comments:

Post a Comment