Sunday, November 15, 2009

ВЕНЕСУЭЛ УЛС КОЛУМБИЙН ЭСРЭГ ДАЙТАХАД БЭЛТГЭЖ БАЙНА



Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа цэрэг батлан хамгаалахын салбарынханд хандаж Колумбийн эсрэг хийж болзошгүй дайн тулаанд бэлтгэлтэй байхыг даалгажээ. Чавес энэ талаар мэдэгдэхдээ аливаа дайн тулаан, хямрал хүчирхийллээс зугтах арга бол түүнд бэлтгэлтэй байх явдал гэжээ. Венесуэлын төрийн тэргүүн АНУ-ыг хөрш зэргэлдээх улс орнуудын хооронд яс хаяж, хооронд нь хагаралдуулж байгаад буруутгасан байна. Чавес ингэж мэдэгдэхдээ, Америкийн засаг захиргаа Колумби улсыг Венесуэлын эсрэг тавихдаа томоохон алдаа хийж байгаагаа ухамсарлах ёстой. Хоёр улсын хооронд яс хаяж хагаралдуулах нь томоохон гүрэнд ашигтай байж болох ч эндээс гарч болзошгүй сөрөг үр дагаврыг тооцсон байх учиртай гэжээ.
Чавесын мэдэгдсэнээр АНУ, Колумбийн нутаг дэвсгэр дээрх цэргийн баазуудад чөлөөт
эй нэвтэрч байгаа нь Венесуэлын халдашгүй байдалд заналхийлж байгаа хэрэг гэжээ. Тэг
вэл Колумбийн эрх баригчид Венесуэлын дээрх мэдэгдлийг өдөөн хатгаж байгаа үйлдэ
л гэж хүлээн авсэн байна. Колумбийн засаг захиргааны албаны төлөөлөгч энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Богота хэзээ ч Каракасын эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагүй. Чавесын дээрх мэдэгдлийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд асуулга явуулах болно гэжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Колумби болон АНУ-ууд цэрэг батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ дагуу Америкийн тал Колумбийн нутаг дахь цэргийн 7 баазыг хууль бус хар тамхины наймаатай тэмцэхэд ашиглахаар болжээ.

No comments:

Post a Comment