Sunday, November 15, 2009

Аваргууд аархсан, арслан цолтнууд жийрхсэн Кюүшюү башё эхэллээ

Аваргууд аархсан, арслан цолтнууд жийрхсэн Кюүшюү башё эхэллээ
Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн барилдаан кюүшюү башё өчигдөр эхэлж үзэгч, сонирхогчдын анхаарлыг татаж байна. Энэ удаагийн башёгийн зүүн, баруун жигүүрийг их аварга Асашёорюү, ёкозүна Хакүхо нар магнайлан озэки цолтнууд удаалсан барилдаан эхнээсээ сонирхол татаж эхэллээ.

Кюүшюү башёд Монголын 10 сүмоч хүч үзэн барилдаж байна. Манай бөхчүүдээс хамгийн түрүүнд Моконами Базарсад дохё дээр гарч барилдан өрсөлдөгч Солонгосын бөх Касүгаог ошидаши мэхээр төвөггүйхэн давж гараагаа сайхан эхэлсэн юм. Түүний дараа маэгашира Шотенро Нямсүрэн "жүжигчин" хочит Такамисакаритай барилдсан. Барилдааны уян хатан чанартай Такамисакари энэ удаад манай бөхийг дэвжээний захад окүридаши мэхээр хаяж анхны даваагаа авчээ.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Тамаваши Мөнх-Оргил Гүржийн бөх Коккайгийн ард нь гарч гэдрэг нь дараад хэвтүүлчихэв.

Цагтаа мэргэжлийн сүмогийн сэкиваке цол хүртэж байсан Асасэкирюү Дашнямыи энэ едрийн учраа нь үзэмж биет Миябияама байв. Тэрбээр барилдааны явцад Асасэкирюүг ёрикири мэхээр давсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням маэгашира Таманошимаг цукуйнагэ мэхээр илүүрхсэн юм. ТокитэнкүХүчитбаатар энэ удаад озэки Чиётайкайгийн цүппари мэхийг тогтоон барьж дийлэлгүй уналаа.

Энэ башёгоос эхлэн сэкиваке цолтой зодоглох болсон Какүрюү Ананд озэки Котоошюүд үнэндээ юм болсонгүй. Есдүгээр сарын барилдаанд Какүрюү Анакц озэки Котоошюүг мөн л юм болголгүй хөнгөхөн нь аргагүй давж байсан удаатай.

Озэки Харүмафүжигийн башёгийн эхний учраа нь уран барилдаант, маэгашира Котошогикү байв. Тачиай дээрээс цээжийг нь сөхөн түрсэн хүчиндээ Котошогикү манай бөхийг тэр чигт нь түрээд ёрикири мэхээр хаяж башёгийн анхны даваагаа авсан юм. Ёкозүна Хакүхо зүүн жигүүрийн комүсүби Кисенесатог ёрикири мэхээр илээд өнгөрөх нь тэр. Харин их аварга Асашёорюү комүсүби Гойдог хатакикоми мэхээр хаялаа.

Өнөөдөр манай бөхчүүд
Моконами /1-0/ - Кимүраяама
Шотенро /0-1/ - Тосаюүтака
Тамаваши /1-0/ - Асасэкирюү /0-1/
Кёкүтэнхо /1-0/ - Какизоэ
Токитэнкү /0-1/- Котомицүки
Какүрюү /0-1/ - Чиётайкай
Хакүхо /1-0/ - Такеказэ
Асашёорюү /1-0/ - Амииишикитэй оноолт таарчээ.

No comments:

Post a Comment