Sunday, November 15, 2009

Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцжээ


Мягмар гаригт орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад /УБ-ын цагаар 10:30/ Шар тэнгист БНАСАУ, Өмнөд Солонгосын байлдааны хөнгөн
хөлөг онгоцуудын хооронд зэвсэгт тулгаралт болжээ. БНСУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч ингэж мэдээлэв.  Түүний хэлснээс үзвэл, Умард Солонгосын эргүүлийн хөнгөн хөлөг онгоцыг Пэннёндо арлын хавиар тэнгисийн хилийн шугам зөр
чсөний дараа Өмнөд Солонгосын хөлөг онгоц анхааруулах үүднээс буудахад хүрсэн байна.  БНАСАУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц хариу гал нээжээ.“Урьдчилсан мэдээгээр, Өмнөд Солонгосын тал хохирол хүлээгээгүй ч,  ямар нэг хор хохирол учирсан эсэхийг тодруулахыг оролдож байна” гэж тэр төлөөлөгч тэмдэглэжээ. Урьдчилсан мэдээгээр, Умард Солонгосын хөлөг онгоц гэмтсэн байна.Умардын зааглах шугам өнгөрдөг Шар тэнгисийн чухамхүү энэ хэсэгт 1999, 2002 онд хоёр орны байлдааны хөлөг онгоцуудын цуст зэвсэгт тулгаралт болж байсан юм. Тэгэхэд хоёр тал амьд хүч, техникийн хохирол хүлээсэн билээ.1950-1953 оны Солонгосын  дайн дуусах үе гэхэд НҮБ-ын цэргийн командлал умардын зааглах шугамыг тогтоожээ. БНАСАУ үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд уг шугамыг бүүр урагшлуулахыг байнга шаардаж ирсэн байна. Энэ район загасаар баян юм. Хоёр орны загасчид, түүнчлэн Хятадын далбаат завиуд агнуурын хойноос хөөцөлдөхдөө тэнгисийн хилийн шугамыг байнга зөрчдөг ажээ.

No comments:

Post a Comment