Wednesday, December 16, 2009

ЗООС БАНКИНД 100 ТЭРБУМЫГ “БОНД” ГАРГАЖ ӨГНӨ.



Зоос банкийг дампууруулалгүй, төр мэдэлдээ авч үлдсэний төлөө 80-аад тэрбум төгрөгийн зардал гаргах хэрэгтэй гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж мэдэгдэж байсан. Гэвч энэ тоо өссөн байна. Төрийн банкны санхүүгийн байдлыг сайжруулахын тулд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийе, гэхдээ ийм мөнгө байхгүй болохоор ЗГ бонд гаргах замаар энэ мөнгийг босгоё гэсэн саналаа парламентад танилцуулсан. Гэвч Засгийн газрын энэ саналд УИх тийм ч нааштай хандахгүй байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед ЗГ, Монгол банк гишүүдийн шүүмжлэлд дарагдсан. Тухайлбал гишүүн Ганхуяг “төр хадгалам

CREATIVE компанийн MediaBook


Creative компани ZII дээрээ тулгуурлан MediaBook хэмээх Э-Ном уншигчийг олны хүртээл болгоход бэлэн болоод байнаа. Энэхүү ном уншигч нь видео, зураг, текстээс гадна олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэх чадвартай. Хамгийн гол нь дэлгэц нь өнгөт бас даралт мэдрэгчтэй учир дэлгэцээрээ удирдах боломжтой.

МӨРГӨЛДӨӨН ШИРҮҮСЧ БАЙГААГ АНХААРУУЛАВ.


  1. ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Афганистанд "Талибан" хөдөлгөөнийхөн болон "Аль-Каида" бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч байна гэж Кабул хотод очсон АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга адмирал Майкл Маллен анхааруулжээ. "Афганы талибууд, "Аль-Каида" бүлэглэл болон хөрш Пакистанд орогнож буй бусад хэт даврагч бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч буйд би гүнээ сэтгэл зовиносоор байна" гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.  "Аль-Каида"-гийн толгойлогч Усама бен Ладен болон түүний "баруун гар" болох Айман аз-Завахири нарыг устгах юмуу баривчлахыг аль хэр чухал хэмээн үзэж байна гэж Малленаас асуужээ. "Аль-Каида" бүлэглэл болон түүний хамсаатнуудыг оргонох газаргүй болгож, Афганистаныг ирээдүйд тийм газар болгохгүй байх явдлыг баталгаажуулах нь манай стратегийн хамгийн гол зорилго юм. Усама бен Ладен болон  Айман аз-Завахири, тэдний хамсаатнуудыг баривчлах юмуу устгах нь үүний нэг хэсэг мөн нь маргаангүй" гэж штабуудын дарга нарын хорооны тэргүүн тэмдэглэжээ. Тэр Кабул хотод Афганистаны Үндэсний батлан хамгаалахын сайд Абдул Вардак, Дотоод хэргийн сайд Мохамад Атмар нартай уулзсан байна. Төв Азийн энэ оронд одоо байгаа америкийн 68 мянган цэргийн албан хаагч дээр нэмж,  хагас жилийн хугацаанд бас 30 мянган цэрэг илгээхээр заасан Афганистанд Вашингтоны Засгийн газрын баримталж буй шинэ стратегийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг хэлэлцжээ. Нэмэлт 30 мянган цэргийн эхний хэсэг цэргийн албан хаагч энэ долоо хоногт Афганистан руу явна гэж Маллен хэлсэн байна.

Monday, November 16, 2009

Залуусдаа л гэж хэлэхэд:Бүсгүйчүүдэд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Эмэгтэй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлмээр байна уу? Тэдний сонирхолыг татмаар байна уу? Тэгвэл дараах зүйлс танд хэрэгтэй мэдээлэл болж чадах байх. Хачирхалтай ч гэсэн үнэн зүйлүүд учир амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.
Хана дээр чинь юу байдаг вэ?
Магадгүй саяхан танилцсан бүсгүй тань танай гэрт очвол эсвэл таны оффист хэн нэгэн бүсгүй ирвэл мэдээж тэнд байгаа орчин тэдэнд таны талаар ихийг хэлээд өгнө. Магадгүй яриа эхлэх боломжийг олгох байх. Тэгэхээр тэд хамгийн түрүүнд нэг зүйлийг анхаардаг нь хана дээр тань байгаа зүйлс юм. Хана дээрээ ямар нэг сонирхолтой зүйлсийг тавь. Гэхдээ хэн нэгэн жүжигчин, дуучны зураг хөргийг битгий тавиарай. Энэ нь тэдэнд таны талаар сонин сэтгэгдэл төрөхөд хүргэнэ. Түүний оронд түүний сонирхолыг татах ямар нэг баримал, уран зураг байвал тохиромжтой.
Айдас?

Охид бүсгүйчүүддээ: Үнэхээр брэндийн цүнх мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Дэлгүүрүүдэд байгаа брэндийн гэсэн хямдхан цүнхнүүд, үнэ нь хадсан брэндийн тодотголтой үнэтэй цүнхнүүд ялгаатай байж чадах уу?
Үнэтэй байх нь брэндийн гэдгийг баталж чадна гэж үү?
Тэгвэл та үнэхээр брэндийн эсэхийг нь мэдэхийн тулд дараах зүйлсийг сайтар анхаараарай.
1. Оёдол
Хамгийн түрүүнд оёдолыг нь хар. Болхи оёдол, далд газрууддах муу хийцийг анхаар. Далд газрууд гэдэг нь цүнхний доод тал, дотор оёдолыг хэлж байгаа юм. Ихэнхдээ хуурамч бараанууд хийц муутай байдаг. Тэд зөвхөн дууриахаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй юм. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлал их шүү.
2. Материал
Хуурамч цүнхнүүдийн материал жинхэнэ брэндийн цүнхнүүдийн материалтай адилгүй. Ихэнхдээ хуурамч цүнхнүүд маш хатуу, болхи байдаг. Мөн өнгө алдсан, толботой байх нь бий. Хүмүүс жинхэнэ цүнхнүүд дотортой байдаг гэж андуурах нь бас бий. Гэтэл үнэндээ жинхэнэ цүнхнүүд доторгүй байдаг.
3.  Шошго

Сонордуулга H1N1-ийн халдвар авсан хүний тоо 1015 боллоо /10.00 цагийн байдлаар/


Өнөөдрийн  10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 746, хөдөө орон нутагт 269, нийт 1015 байна.Нийт 19 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Архангай 13,  Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 15, Завхан 17, Орхон 15, Өвөрхангай 27,  Өмнөговь 2, Сүхбаатар 9, Сэлэнгэ 20, Төв 15, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд  (Улаанбаатар хотод 10, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2)  байна.

“Dell” оффисийн зориулалттай хамгийн хурдан принтер бүтээжээ.

 АНУ-ын кибер зах зээлд тэргүүлэгч “Dell” корпорацийн үйлдвэрлэсэн 5130cdn загварын өнгөт, лазер принтер 1549 ам.долларын үнээр худалдаалагдаж эхэлжээ. Компанийн мэдэгдсэнээр уг принтер нь дэлхийн хамгийн хурдан дан функц бүхий оффисийн хэрэглээний өнгөт, лазер принтер гэнэ. 5130cdn загварын энэхүү хэвлэгч нь минутад 47 хуудас хэвлэх хүчин чадалтай ба хэрэв ар, өвөргүй хэвлэвэл секундэд 37 хуудас хэвлэх ажээ. Түүнчлэн 1200х1200 dpi нягтаршлаар хэвлэх бөгөөд хэвлэлтэд зориулсан 550 хуудас цаас багтах тавиуртайгаас гадна бусад хэрэглээнд зориулж цаасаа хадгалах тусгай тавиуртай байх юм. Мөн энэхүү хэвлэгч нь 1GB Ethernet порттой ба USB 2.0 оролттой аж. Dell 5130cdn загварын хэвлэгч нь Windows үйлдлийн системтэй компьютераас гадна Mac OS 9 болон Mac OS X хувилбаруудад таарч ажиллах гэнэ.