Wednesday, December 16, 2009

ЗООС БАНКИНД 100 ТЭРБУМЫГ “БОНД” ГАРГАЖ ӨГНӨ.



Зоос банкийг дампууруулалгүй, төр мэдэлдээ авч үлдсэний төлөө 80-аад тэрбум төгрөгийн зардал гаргах хэрэгтэй гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Пүрэвдорж мэдэгдэж байсан. Гэвч энэ тоо өссөн байна. Төрийн банкны санхүүгийн байдлыг сайжруулахын тулд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт хийе, гэхдээ ийм мөнгө байхгүй болохоор ЗГ бонд гаргах замаар энэ мөнгийг босгоё гэсэн саналаа парламентад танилцуулсан. Гэвч Засгийн газрын энэ саналд УИх тийм ч нааштай хандахгүй байна. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед ЗГ, Монгол банк гишүүдийн шүүмжлэлд дарагдсан. Тухайлбал гишүүн Ганхуяг “төр хадгалам

CREATIVE компанийн MediaBook


Creative компани ZII дээрээ тулгуурлан MediaBook хэмээх Э-Ном уншигчийг олны хүртээл болгоход бэлэн болоод байнаа. Энэхүү ном уншигч нь видео, зураг, текстээс гадна олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэх чадвартай. Хамгийн гол нь дэлгэц нь өнгөт бас даралт мэдрэгчтэй учир дэлгэцээрээ удирдах боломжтой.

МӨРГӨЛДӨӨН ШИРҮҮСЧ БАЙГААГ АНХААРУУЛАВ.


  1. ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Афганистанд "Талибан" хөдөлгөөнийхөн болон "Аль-Каида" бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч байна гэж Кабул хотод очсон АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга адмирал Майкл Маллен анхааруулжээ. "Афганы талибууд, "Аль-Каида" бүлэглэл болон хөрш Пакистанд орогнож буй бусад хэт даврагч бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч буйд би гүнээ сэтгэл зовиносоор байна" гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.  "Аль-Каида"-гийн толгойлогч Усама бен Ладен болон түүний "баруун гар" болох Айман аз-Завахири нарыг устгах юмуу баривчлахыг аль хэр чухал хэмээн үзэж байна гэж Малленаас асуужээ. "Аль-Каида" бүлэглэл болон түүний хамсаатнуудыг оргонох газаргүй болгож, Афганистаныг ирээдүйд тийм газар болгохгүй байх явдлыг баталгаажуулах нь манай стратегийн хамгийн гол зорилго юм. Усама бен Ладен болон  Айман аз-Завахири, тэдний хамсаатнуудыг баривчлах юмуу устгах нь үүний нэг хэсэг мөн нь маргаангүй" гэж штабуудын дарга нарын хорооны тэргүүн тэмдэглэжээ. Тэр Кабул хотод Афганистаны Үндэсний батлан хамгаалахын сайд Абдул Вардак, Дотоод хэргийн сайд Мохамад Атмар нартай уулзсан байна. Төв Азийн энэ оронд одоо байгаа америкийн 68 мянган цэргийн албан хаагч дээр нэмж,  хагас жилийн хугацаанд бас 30 мянган цэрэг илгээхээр заасан Афганистанд Вашингтоны Засгийн газрын баримталж буй шинэ стратегийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг хэлэлцжээ. Нэмэлт 30 мянган цэргийн эхний хэсэг цэргийн албан хаагч энэ долоо хоногт Афганистан руу явна гэж Маллен хэлсэн байна.

Monday, November 16, 2009

Залуусдаа л гэж хэлэхэд:Бүсгүйчүүдэд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Эмэгтэй хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлмээр байна уу? Тэдний сонирхолыг татмаар байна уу? Тэгвэл дараах зүйлс танд хэрэгтэй мэдээлэл болж чадах байх. Хачирхалтай ч гэсэн үнэн зүйлүүд учир амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.
Хана дээр чинь юу байдаг вэ?
Магадгүй саяхан танилцсан бүсгүй тань танай гэрт очвол эсвэл таны оффист хэн нэгэн бүсгүй ирвэл мэдээж тэнд байгаа орчин тэдэнд таны талаар ихийг хэлээд өгнө. Магадгүй яриа эхлэх боломжийг олгох байх. Тэгэхээр тэд хамгийн түрүүнд нэг зүйлийг анхаардаг нь хана дээр тань байгаа зүйлс юм. Хана дээрээ ямар нэг сонирхолтой зүйлсийг тавь. Гэхдээ хэн нэгэн жүжигчин, дуучны зураг хөргийг битгий тавиарай. Энэ нь тэдэнд таны талаар сонин сэтгэгдэл төрөхөд хүргэнэ. Түүний оронд түүний сонирхолыг татах ямар нэг баримал, уран зураг байвал тохиромжтой.
Айдас?

Охид бүсгүйчүүддээ: Үнэхээр брэндийн цүнх мөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Дэлгүүрүүдэд байгаа брэндийн гэсэн хямдхан цүнхнүүд, үнэ нь хадсан брэндийн тодотголтой үнэтэй цүнхнүүд ялгаатай байж чадах уу?
Үнэтэй байх нь брэндийн гэдгийг баталж чадна гэж үү?
Тэгвэл та үнэхээр брэндийн эсэхийг нь мэдэхийн тулд дараах зүйлсийг сайтар анхаараарай.
1. Оёдол
Хамгийн түрүүнд оёдолыг нь хар. Болхи оёдол, далд газрууддах муу хийцийг анхаар. Далд газрууд гэдэг нь цүнхний доод тал, дотор оёдолыг хэлж байгаа юм. Ихэнхдээ хуурамч бараанууд хийц муутай байдаг. Тэд зөвхөн дууриахаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй юм. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлал их шүү.
2. Материал
Хуурамч цүнхнүүдийн материал жинхэнэ брэндийн цүнхнүүдийн материалтай адилгүй. Ихэнхдээ хуурамч цүнхнүүд маш хатуу, болхи байдаг. Мөн өнгө алдсан, толботой байх нь бий. Хүмүүс жинхэнэ цүнхнүүд дотортой байдаг гэж андуурах нь бас бий. Гэтэл үнэндээ жинхэнэ цүнхнүүд доторгүй байдаг.
3.  Шошго

Сонордуулга H1N1-ийн халдвар авсан хүний тоо 1015 боллоо /10.00 цагийн байдлаар/


Өнөөдрийн  10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 746, хөдөө орон нутагт 269, нийт 1015 байна.Нийт 19 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Архангай 13,  Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 15, Завхан 17, Орхон 15, Өвөрхангай 27,  Өмнөговь 2, Сүхбаатар 9, Сэлэнгэ 20, Төв 15, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд  (Улаанбаатар хотод 10, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2)  байна.

“Dell” оффисийн зориулалттай хамгийн хурдан принтер бүтээжээ.

 АНУ-ын кибер зах зээлд тэргүүлэгч “Dell” корпорацийн үйлдвэрлэсэн 5130cdn загварын өнгөт, лазер принтер 1549 ам.долларын үнээр худалдаалагдаж эхэлжээ. Компанийн мэдэгдсэнээр уг принтер нь дэлхийн хамгийн хурдан дан функц бүхий оффисийн хэрэглээний өнгөт, лазер принтер гэнэ. 5130cdn загварын энэхүү хэвлэгч нь минутад 47 хуудас хэвлэх хүчин чадалтай ба хэрэв ар, өвөргүй хэвлэвэл секундэд 37 хуудас хэвлэх ажээ. Түүнчлэн 1200х1200 dpi нягтаршлаар хэвлэх бөгөөд хэвлэлтэд зориулсан 550 хуудас цаас багтах тавиуртайгаас гадна бусад хэрэглээнд зориулж цаасаа хадгалах тусгай тавиуртай байх юм. Мөн энэхүү хэвлэгч нь 1GB Ethernet порттой ба USB 2.0 оролттой аж. Dell 5130cdn загварын хэвлэгч нь Windows үйлдлийн системтэй компьютераас гадна Mac OS 9 болон Mac OS X хувилбаруудад таарч ажиллах гэнэ.

Үнэхээр сонирхолтой сүмогийн их аварга Дагвадоржийн тоглосон рекламууд



Энэ бол ирээдүйд бидний хэрэглээний нэг болох машин

Мазда компанийн шинэхэн бүтээлүүд

Техник технологи \ Пентагоны шинэ тоглоом буюу удирдлагатай цохнууд\


Зохион бүтээгч Мишель Махарбиз болон Хиротака Сато нар өөрсдийн радио удирдлагат цохнуудаа нисгэн амжилттай туршилт хийжээ. Энэхүү төслийг Пентагон санхүүжүүлсэн байна.Туршилтад зориулан эрдэмтэд нэлээд том биетэй гурван төрлийн цохыг сонгон авчээ. Нэг нь орон нутгийн, нөгөөх нь Өмнөд Америк, гурав дахийг Африкаас авчирсан байна. Сүүлчийнх нь хүний алган дээр арай л гэж багтжээ.Удирдлагын дохиог дамжуулах цахилгаан төхөөрөмж одоогоор нэлээд хүнд учир түүнийг даах

Одоо харин азгүй хүмүүс

Дэлхийн хамгийн азтай хүмүүс

амьд явах хувьтай хүмүүс гэж энэ хүмүүсүүдийг хэлэх байхдаа та бүхэн таалан соёрх
.

Sunday, November 15, 2009

Миний сонирхдог спортын нэгэн сонирхолтой бичлэг.

2012 он: Ертөнц энэ онд мөхнө гэж үү? Маяачуудын он тооллоор дэлхий гурван жилийн дараа ''өөрчлөгдөнө''

Дэлхий єєрчлєгдєх цаг нь болжээ. Гэхдээ энэ удаагийн галав юулэлт ийм байх гэнэ. Та биднээс л бvх зvйл шалтгаалсан шvv!!! Яахав сонирхолтой санаа байна.Энэхүү бүхний талаар Холливуудынхан ийт кино бүтээжээ нэмж хэлэхэд уг кино удахгүй Өргөө кино театрт нээлтээ хийх юм.

Дубай дахь Ferrari vндэсний хvрээлэн.

Энэ том байгууламжийг Эмиратын Яс арал дээр бvтээн босгож байгаа билээ. Дэлхийн хамгийн том битvv дээвэр бvхий зугаа цэнгэлийн тєв нь ирэх оны зун гэхэд ашиглалтанд орох юм байна.
Нийт 200.000 кв.метр бvхий талбайтай байгууламжинд Формула 1-ийн уралдааны зам, галзуу хулгана, худалдааны тєв, зочид буудал, мєрийтэй тоглоомын газар гээд юм бvхэн байх гэнэ.



Marussia B2 – Оросуудын ахны супер спорт машин


Одоо жаал фото мэдээллээр аялцгаая /Волга ГАЗ-21 өнгөрсөн ба өнөөдөр /

Ерєнхийлєгчийг “Киноны купоноор залилан хийж сонгогдсон” хэмээн Ардчилсан намынхан хүртэл дургүйцэх болжээ.

Монгол улс єдгєє дєрєв дэхь Ерєнхийлєгчєє сонгон ажиллуулж байна. Анх 1990 онд БНМАУ-ын АИХ-ын хуралдаанаас тухайн vед БНМАУ-ын АИХ-ын тэргvvлэгчдийн даргаар ажиллаж байсан Пунсалмаагийн Очирбатыг Монгол улсын анхны Ерєнхийлєгчєєр сонгож байсан юм. Улмаар 1993 онд тэрээр шинээр мєрдєгдєж эхэлсэн vндсэн хуулийн дагуу бvх ард тvмнээс сонгогдож байв. Vvнээс хойш Н.Багабанди, Н.Энхбаяр гээд хоёр ч Ерєнхийлєгч тvvнийн халааг авч, тєрийн тэргvvний нэр хvндтэй, хариуцлагатай албыг хашсан юм. Дєрєв дэхь Ерєнхийлєгч нь 2009 оны сонгуульд ялалт байгуулсан эрхэм

Аваргууд аархсан, арслан цолтнууд жийрхсэн Кюүшюү башё эхэллээ

Аваргууд аархсан, арслан цолтнууд жийрхсэн Кюүшюү башё эхэллээ
Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн барилдаан кюүшюү башё өчигдөр эхэлж үзэгч, сонирхогчдын анхаарлыг татаж байна. Энэ удаагийн башёгийн зүүн, баруун жигүүрийг их аварга Асашёорюү, ёкозүна Хакүхо нар магнайлан озэки цолтнууд удаалсан барилдаан эхнээсээ сонирхол татаж эхэллээ.

Кюүшюү башёд Монголын 10 сүмоч хүч үзэн барилдаж байна. Манай бөхчүүдээс хамгийн түрүүнд Моконами Базарсад дохё дээр гарч барилдан өрсөлдөгч Солонгосын бөх Касүгаог ошидаши мэхээр төвөггүйхэн давж гараагаа сайхан эхэлсэн юм. Түүний дараа маэгашира Шотенро Нямсүрэн "жүжигчин" хочит Такамисакаритай барилдсан. Барилдааны уян хатан чанартай Такамисакари энэ удаад манай бөхийг дэвжээний захад окүридаши мэхээр хаяж анхны даваагаа авчээ.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Тамаваши Мөнх-Оргил Гүржийн бөх Коккайгийн ард нь гарч гэдрэг нь дараад хэвтүүлчихэв.

Цагтаа мэргэжлийн сүмогийн сэкиваке цол хүртэж байсан Асасэкирюү Дашнямыи энэ едрийн учраа нь үзэмж биет Миябияама байв. Тэрбээр барилдааны явцад Асасэкирюүг ёрикири мэхээр давсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням маэгашира Таманошимаг цукуйнагэ мэхээр илүүрхсэн юм. ТокитэнкүХүчитбаатар энэ удаад озэки Чиётайкайгийн цүппари мэхийг тогтоон барьж дийлэлгүй уналаа.

Энэ башёгоос эхлэн сэкиваке цолтой зодоглох болсон Какүрюү Ананд озэки Котоошюүд үнэндээ юм болсонгүй. Есдүгээр сарын барилдаанд Какүрюү Анакц озэки Котоошюүг мөн л юм болголгүй хөнгөхөн нь аргагүй давж байсан удаатай.

Руни хүүтэй болжээ

Руни хүүтэй болжээ
Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" багийн довтлогч Уэйн Рунигийн эхнэр Колин Ливерпуль хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт анхны хүүгээ төрүүлжээ. Хүү 3700 грамм жинтэй төрж, аав нь түүнд Кай гэдэг нэр өгсөн байна.

Кай гэдэг нь валли хэлээр "түлхүүр хадгалагч" гэсэн үг аж. Колин өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө төржээ. Руни бүхий л шөнийн турш эмнэлэгт байж, хүүгээ төрөх үед дэргэд нь байсан аж.

Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч


Дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч


  Английн шигшээ болон "Манчестер Юнайтед" клубын төвийн хамгаалагч Рио Фердинанд 1978 оны энэ өдөр Лондонд төржээ.

Рио Английн шигшээ багийн төлөө нийт 70 тоглолтод талбайд гарч, гурван дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон өнөө үеийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг. 2000 онд Рио "Вест Хэм"-ээс "Лидс Юнайтед"-д 18 сая фунтээр ирж дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагчаар тодорч байв.

Үүний дараа 2002 онд "МанЮ"-д 30 сая фунтээр ирсэн нь тухайн үед энэ клубын наймааны дээд үзүүлэлт байсан юм. Энэ ондоо "Юнайтед" премьер лигийн аварга болсон. Үүнээс хойш 2007, 2008 онуудад дараалан аваргалж, 2008 онд Аваргуудын лигт тэргүүлсэн. Рио Фердинанд эхнэр, хоёр хүүтэй.

Ливерпүүл 250 сая паунд авна


Ливерпүүл 250 сая паунд авна


Английн хөл бөмбөгийн баг Ливерпүүл Стэнли паркын цэнгэлдэх хүрээлэнг өөрийн нэрээр нэрийдэхийг хүлээн зөвшөөрсний төлөө 250 сая паундын орлого олох гэнэ.

Ливерпүүл хотод босох уг цэнгэлдэх хүрээлэн 2012 оны наймдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдөөд байгаа. Энэ нь санхүүгийн хүндрэлтэй байгаа тус багийн хувьд нэлээд ашигтай байгаа юм. Ливерпүүл баг одоогоор 335 сая еврогийн өртэй аж

Өсвөрийн шатарчдын тэмцээн Туркд болно


Өсвөрийн шатарчдын тэмцээн Туркд болно



Манай улсын өсвөр үеийн шатрын тамирчид Турк улсыг зорилоо. Өсвөрийн шатарчдын ДАШТ Туркийн Анаталия хотод болох юм. Эл удаагийн ДАШТ-нд эх орноо төлөөлж спортын мастер С.Болдбаатар ахлагчтай 17 шатарчин өрсөлдөх юм.

Тамирчдын хувьд 8, 10, 12, 14, 16, 18 насны ангиллаар оролцож байна. Тэмцээн 11 өдөр үргэлжилнэ. Эхний тоглолт маргааш эхлэх агаад тэмцээний ялагчид энэ сарын 23-нд тодрох юм. Уг тэмцээнийг олон улсын шатрын холбоо, Туркийн шатрын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Бразил улс нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгана

Бразил улс 2020 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээг 39 хувиар багасгахаар төлөвлөж байна. Тус улсын кабинетийн нарийн бичгийн дарга Дилма Роуссифф баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр товлосон хугацаанд хүрэх үед нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 36.1-ээс 38.9 хүртэлх хувиар багасгана хэмээн тооцоолсноо хэлсэн аж.
Тэд амазонкийн ширэнгэн ойгоос хууль бусаар мод огтлох явдалтай хатуу тэмцэхээр болжээ. Мөн аж үйлдвэр, тариалангийн талбай дахь эрчим хүчний зарцуулалтыг багасгах бодлого явуулах аж.
Дашрамд дурьдахад дэлхийн улс орнуудын төлөөлөгчид ирэх сард Данийн нийслэл Копенгагинд цаг агаарын өөрчлөлтийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад оролцох билээ. Хөгжиж буй орнуудын Европын холбоо, Япон зэрэг хөгжингүй орнуудыг хамгийн түрүүнд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Австралид аварга том мөсөн уул үзэгджээ


Австралид аварга том мөсөн уул үзэгджээ


Австралид Уэлсийн газар нутгийн хэмжээтэй тэнцэхүйц аварга том мөсөн уул ажиглагджээ. 700 орчим метр урт, хамгийн багадаа 300 метр зузаан, өргөнийг нь хэмжихэд хэцүү энэхүү мөсөн уул нь Номхон далай дахь Австралийн Макуаригийн арлын ойролцоо үзэгдсэн аж. Уг арал дээр судалгаа хийж байсан эрдэмтэд ийм гайхалтай зүйлийг өмнө нь харж байгаагүйгээ дурдсан байна.

Австралийн Антрактид судлалын салбарын эрдэмтэн Нил Яангийн хэлснээр аварга том мөсөн арал Шинэ Зиланд руу чиглэн хөвж байгаа юм. Харин замдаа олон жижиг мөсөн уул болон хагарч болох аж.

Энэ нь далайн хөлөг онгоцнуудад аюул учруулж болох юм. Мөн Н.Яангийн ярьснаар энэ мөсөн уул нь есөн жилийн өмнө Антрактидийн мөсөн гадаргаас салсан ихээхэн хэмжээний мөсний хэсэг байж болох аж. Хэрэв цаашид дэлхийн дулаарал нэмэгдсээр байвал энэнээс ч том мөсөн уул Антрактидийн мөснөөс салж хөвөх болно гэжээ.

Харин Английн нэр хүндтэй Бристол их сургуулийн эрдэмтэн Жонатан Бамбир Их энэхүү мөсөн уулыг Антрактидын мөснөөс салсан байж болно, гэхдээ цаг агаарын өөрчлөлтийн нөлөөнөөс болсон гэхэд арай эртдэнэ гэжээ.

А.Меркель Америк жинсийг шүтдэг байжээ


АНУ-д айлчилж байгаа Германы канцлер Ангела Меркель Америкийн Конгрессийн гишүүдэд хандан үг хэлэхдээ "Европ, Америк хоёр аюул, заналхийллийн эсрэг хамтдаа тэмцвэл илүү хүчтэй байх болно" хэмээн онцлов. Тэрээр энэ үеэрээ залуу насныхаа тухай дурсан ярихдаа "Залуу байхдаа нэг єдєр Америк явж, Конгрессийн гишүүдийн ємнє үг хэлнэ гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Багадаа америк жинсийг их шүтдэг байлаа" гэсэн байна. Канцлер хэнд ч амжилтад хүрэх боломж олгодог америк мєрєєдлийг биширч єссєнєє онцлон ярьжээ.

ВЕНЕСУЭЛ УЛС КОЛУМБИЙН ЭСРЭГ ДАЙТАХАД БЭЛТГЭЖ БАЙНА



Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа цэрэг батлан хамгаалахын салбарынханд хандаж Колумбийн эсрэг хийж болзошгүй дайн тулаанд бэлтгэлтэй байхыг даалгажээ. Чавес энэ талаар мэдэгдэхдээ аливаа дайн тулаан, хямрал хүчирхийллээс зугтах арга бол түүнд бэлтгэлтэй байх явдал гэжээ. Венесуэлын төрийн тэргүүн АНУ-ыг хөрш зэргэлдээх улс орнуудын хооронд яс хаяж, хооронд нь хагаралдуулж байгаад буруутгасан байна. Чавес ингэж мэдэгдэхдээ, Америкийн засаг захиргаа Колумби улсыг Венесуэлын эсрэг тавихдаа томоохон алдаа хийж байгаагаа ухамсарлах ёстой. Хоёр улсын хооронд яс хаяж хагаралдуулах нь томоохон гүрэнд ашигтай байж болох ч эндээс гарч болзошгүй сөрөг үр дагаврыг тооцсон байх учиртай гэжээ.

Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцжээ


Мягмар гаригт орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад /УБ-ын цагаар 10:30/ Шар тэнгист БНАСАУ, Өмнөд Солонгосын байлдааны хөнгөн
хөлөг онгоцуудын хооронд зэвсэгт тулгаралт болжээ. БНСУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч ингэж мэдээлэв.  Түүний хэлснээс үзвэл, Умард Солонгосын эргүүлийн хөнгөн хөлөг онгоцыг Пэннёндо арлын хавиар тэнгисийн хилийн шугам зөр

Thursday, November 5, 2009

Оросууд цөмийн хөдөлгүүртэй пуужин хийнэ

ОХУ-ын эрдэмтэд удахгүй цөмийн хөдөлгүүртэй сансрын хөлөг бүтээнэ гэж Роскосмос мэдээллээ. Энэ төсөлд улсаас 17 тэрбум рубль гаргаж байгаа бөгөөд Ангараг зэрэг алсын гариг руу нисэхэд энэ хөлгийг ашиглах ажээ.2010 оноос ажлаа эхлэн хоёр жилийн дараа анхны хөлгөө эх барихаар бэлтгэж байгаа гэнэ. Эрдэмтдийн хэлж байгаагаар Оросын Холбооны Улсад цөмийн хөдөлгүүртэй сансрын хөлгийг хориглох ямар нэг хууль дүрэм байхгүй юм байна.

Wednesday, October 7, 2009

1 ийг бодож 2 ийг ухаар

1. Америк улсын анхны ерөнхийлөгч Авраам Линколин багадаа их ядуу зүдүү байсан учир нэгэн дэлгүүрт зарлага хийдэг байжээ.Нэгэн өдөр зарсан барааныхаа тооцоог хийж байтал 10 цент илүү гаржээ.Гайхсан тэрээр ихэд боджээ.Гэтэл өдөр өөрөөс нь бараа авсан Элли эмээгийн хариултыг өгөхөө мартжээ.Тэгээд Линколин хар шөнөөр нэлээд хол газар явган явж эмээгийнд очиж хариулт мөнгийг нь өгтөл Элли эмээ чи 10 хан центийн төлөө энэ шуургатай хар шөнөөр ийт хол газар туулж ирж яах гэсэн юм бэ? гэтэл Линколин би 1 цент ч байсан авчирж өгнө гэжээ.