Monday, November 16, 2009

Сонордуулга H1N1-ийн халдвар авсан хүний тоо 1015 боллоо /10.00 цагийн байдлаар/


Өнөөдрийн  10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 746, хөдөө орон нутагт 269, нийт 1015 байна.Нийт 19 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Архангай 13,  Баян-Өлгий 5, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 15, Завхан 17, Орхон 15, Өвөрхангай 27,  Өмнөговь 2, Сүхбаатар 9, Сэлэнгэ 20, Төв 15, Увс 16, Ховд 24, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд  (Улаанбаатар хотод 10, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2)  байна.

No comments:

Post a Comment