Monday, November 16, 2009

Техник технологи \ Пентагоны шинэ тоглоом буюу удирдлагатай цохнууд\


Зохион бүтээгч Мишель Махарбиз болон Хиротака Сато нар өөрсдийн радио удирдлагат цохнуудаа нисгэн амжилттай туршилт хийжээ. Энэхүү төслийг Пентагон санхүүжүүлсэн байна.Туршилтад зориулан эрдэмтэд нэлээд том биетэй гурван төрлийн цохыг сонгон авчээ. Нэг нь орон нутгийн, нөгөөх нь Өмнөд Америк, гурав дахийг Африкаас авчирсан байна. Сүүлчийнх нь хүний алган дээр арай л гэж багтжээ.Удирдлагын дохиог дамжуулах цахилгаан төхөөрөмж одоогоор нэлээд хүнд учир түүнийг даах хэмжээний цох сонгосон хэмээн бүтээгчид тайлбарлаж байна.
Туршилтын үеэр цохнууд өгсөн тушаалын дагуу дээш хөөрч, баруун, зүүн, дээшээ, доошоо гээд л хүссэн зүгт хөдөлж, заасан газарт бууж байжээ. Товчхондоо эрдэмтэд амьт биетийг биш яг нисдэг загвар удирдаж байгаа мэт л  байсангэнэ.
Үүний нууц нь цохнуудын мэдрэлийн системд өчүүхэн өдөөгч электродууд байрлуулжээ. Тэдгээрийг бүр авгалдай байхад нь суулгасан бөгөөд цохны булчинг хүчтэй, эсвэл сул агшилтыг удирдан хэрэгтэй зүгт зална.
Мөн цохнуудын нуруун дээр бяцхан микро схем, зай байруулжээ. Эрдэмтэд энэхүү гайхамшигтай бүтээлээ нанотехнологийн хөгжлийн үр дүн хэмээн дүгнэж байна.

No comments:

Post a Comment