Wednesday, December 16, 2009

МӨРГӨЛДӨӨН ШИРҮҮСЧ БАЙГААГ АНХААРУУЛАВ.


  1. ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Афганистанд "Талибан" хөдөлгөөнийхөн болон "Аль-Каида" бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч байна гэж Кабул хотод очсон АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга адмирал Майкл Маллен анхааруулжээ. "Афганы талибууд, "Аль-Каида" бүлэглэл болон хөрш Пакистанд орогнож буй бусад хэт даврагч бүлэглэлийн хооронд мөргөлдөөн ширүүсч буйд би гүнээ сэтгэл зовиносоор байна" гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ.  "Аль-Каида"-гийн толгойлогч Усама бен Ладен болон түүний "баруун гар" болох Айман аз-Завахири нарыг устгах юмуу баривчлахыг аль хэр чухал хэмээн үзэж байна гэж Малленаас асуужээ. "Аль-Каида" бүлэглэл болон түүний хамсаатнуудыг оргонох газаргүй болгож, Афганистаныг ирээдүйд тийм газар болгохгүй байх явдлыг баталгаажуулах нь манай стратегийн хамгийн гол зорилго юм. Усама бен Ладен болон  Айман аз-Завахири, тэдний хамсаатнуудыг баривчлах юмуу устгах нь үүний нэг хэсэг мөн нь маргаангүй" гэж штабуудын дарга нарын хорооны тэргүүн тэмдэглэжээ. Тэр Кабул хотод Афганистаны Үндэсний батлан хамгаалахын сайд Абдул Вардак, Дотоод хэргийн сайд Мохамад Атмар нартай уулзсан байна. Төв Азийн энэ оронд одоо байгаа америкийн 68 мянган цэргийн албан хаагч дээр нэмж,  хагас жилийн хугацаанд бас 30 мянган цэрэг илгээхээр заасан Афганистанд Вашингтоны Засгийн газрын баримталж буй шинэ стратегийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг хэлэлцжээ. Нэмэлт 30 мянган цэргийн эхний хэсэг цэргийн албан хаагч энэ долоо хоногт Афганистан руу явна гэж Маллен хэлсэн байна.

No comments:

Post a Comment