Sunday, November 15, 2009

Өсвөрийн шатарчдын тэмцээн Туркд болно


Өсвөрийн шатарчдын тэмцээн Туркд болно



Манай улсын өсвөр үеийн шатрын тамирчид Турк улсыг зорилоо. Өсвөрийн шатарчдын ДАШТ Туркийн Анаталия хотод болох юм. Эл удаагийн ДАШТ-нд эх орноо төлөөлж спортын мастер С.Болдбаатар ахлагчтай 17 шатарчин өрсөлдөх юм.

Тамирчдын хувьд 8, 10, 12, 14, 16, 18 насны ангиллаар оролцож байна. Тэмцээн 11 өдөр үргэлжилнэ. Эхний тоглолт маргааш эхлэх агаад тэмцээний ялагчид энэ сарын 23-нд тодрох юм. Уг тэмцээнийг олон улсын шатрын холбоо, Туркийн шатрын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Бразил улс нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгана

Бразил улс 2020 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээг 39 хувиар багасгахаар төлөвлөж байна. Тус улсын кабинетийн нарийн бичгийн дарга Дилма Роуссифф баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр товлосон хугацаанд хүрэх үед нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 36.1-ээс 38.9 хүртэлх хувиар багасгана хэмээн тооцоолсноо хэлсэн аж.
Тэд амазонкийн ширэнгэн ойгоос хууль бусаар мод огтлох явдалтай хатуу тэмцэхээр болжээ. Мөн аж үйлдвэр, тариалангийн талбай дахь эрчим хүчний зарцуулалтыг багасгах бодлого явуулах аж.
Дашрамд дурьдахад дэлхийн улс орнуудын төлөөлөгчид ирэх сард Данийн нийслэл Копенгагинд цаг агаарын өөрчлөлтийн талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад оролцох билээ. Хөгжиж буй орнуудын Европын холбоо, Япон зэрэг хөгжингүй орнуудыг хамгийн түрүүнд хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Австралид аварга том мөсөн уул үзэгджээ


Австралид аварга том мөсөн уул үзэгджээ


Австралид Уэлсийн газар нутгийн хэмжээтэй тэнцэхүйц аварга том мөсөн уул ажиглагджээ. 700 орчим метр урт, хамгийн багадаа 300 метр зузаан, өргөнийг нь хэмжихэд хэцүү энэхүү мөсөн уул нь Номхон далай дахь Австралийн Макуаригийн арлын ойролцоо үзэгдсэн аж. Уг арал дээр судалгаа хийж байсан эрдэмтэд ийм гайхалтай зүйлийг өмнө нь харж байгаагүйгээ дурдсан байна.

Австралийн Антрактид судлалын салбарын эрдэмтэн Нил Яангийн хэлснээр аварга том мөсөн арал Шинэ Зиланд руу чиглэн хөвж байгаа юм. Харин замдаа олон жижиг мөсөн уул болон хагарч болох аж.

Энэ нь далайн хөлөг онгоцнуудад аюул учруулж болох юм. Мөн Н.Яангийн ярьснаар энэ мөсөн уул нь есөн жилийн өмнө Антрактидийн мөсөн гадаргаас салсан ихээхэн хэмжээний мөсний хэсэг байж болох аж. Хэрэв цаашид дэлхийн дулаарал нэмэгдсээр байвал энэнээс ч том мөсөн уул Антрактидийн мөснөөс салж хөвөх болно гэжээ.

Харин Английн нэр хүндтэй Бристол их сургуулийн эрдэмтэн Жонатан Бамбир Их энэхүү мөсөн уулыг Антрактидын мөснөөс салсан байж болно, гэхдээ цаг агаарын өөрчлөлтийн нөлөөнөөс болсон гэхэд арай эртдэнэ гэжээ.

А.Меркель Америк жинсийг шүтдэг байжээ


АНУ-д айлчилж байгаа Германы канцлер Ангела Меркель Америкийн Конгрессийн гишүүдэд хандан үг хэлэхдээ "Европ, Америк хоёр аюул, заналхийллийн эсрэг хамтдаа тэмцвэл илүү хүчтэй байх болно" хэмээн онцлов. Тэрээр энэ үеэрээ залуу насныхаа тухай дурсан ярихдаа "Залуу байхдаа нэг єдєр Америк явж, Конгрессийн гишүүдийн ємнє үг хэлнэ гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Багадаа америк жинсийг их шүтдэг байлаа" гэсэн байна. Канцлер хэнд ч амжилтад хүрэх боломж олгодог америк мєрєєдлийг биширч єссєнєє онцлон ярьжээ.

ВЕНЕСУЭЛ УЛС КОЛУМБИЙН ЭСРЭГ ДАЙТАХАД БЭЛТГЭЖ БАЙНА



Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа цэрэг батлан хамгаалахын салбарынханд хандаж Колумбийн эсрэг хийж болзошгүй дайн тулаанд бэлтгэлтэй байхыг даалгажээ. Чавес энэ талаар мэдэгдэхдээ аливаа дайн тулаан, хямрал хүчирхийллээс зугтах арга бол түүнд бэлтгэлтэй байх явдал гэжээ. Венесуэлын төрийн тэргүүн АНУ-ыг хөрш зэргэлдээх улс орнуудын хооронд яс хаяж, хооронд нь хагаралдуулж байгаад буруутгасан байна. Чавес ингэж мэдэгдэхдээ, Америкийн засаг захиргаа Колумби улсыг Венесуэлын эсрэг тавихдаа томоохон алдаа хийж байгаагаа ухамсарлах ёстой. Хоёр улсын хооронд яс хаяж хагаралдуулах нь томоохон гүрэнд ашигтай байж болох ч эндээс гарч болзошгүй сөрөг үр дагаврыг тооцсон байх учиртай гэжээ.

Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцжээ


Мягмар гаригт орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад /УБ-ын цагаар 10:30/ Шар тэнгист БНАСАУ, Өмнөд Солонгосын байлдааны хөнгөн
хөлөг онгоцуудын хооронд зэвсэгт тулгаралт болжээ. БНСУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч ингэж мэдээлэв.  Түүний хэлснээс үзвэл, Умард Солонгосын эргүүлийн хөнгөн хөлөг онгоцыг Пэннёндо арлын хавиар тэнгисийн хилийн шугам зөр

Thursday, November 5, 2009

Оросууд цөмийн хөдөлгүүртэй пуужин хийнэ

ОХУ-ын эрдэмтэд удахгүй цөмийн хөдөлгүүртэй сансрын хөлөг бүтээнэ гэж Роскосмос мэдээллээ. Энэ төсөлд улсаас 17 тэрбум рубль гаргаж байгаа бөгөөд Ангараг зэрэг алсын гариг руу нисэхэд энэ хөлгийг ашиглах ажээ.2010 оноос ажлаа эхлэн хоёр жилийн дараа анхны хөлгөө эх барихаар бэлтгэж байгаа гэнэ. Эрдэмтдийн хэлж байгаагаар Оросын Холбооны Улсад цөмийн хөдөлгүүртэй сансрын хөлгийг хориглох ямар нэг хууль дүрэм байхгүй юм байна.